АНУ-ын Колорадо мужийн Аврора хотын нэгэн ахлах сургуулийн ойролцоо буун дуу гарч, өсвөр насны зургаан хүүхэд шархаджээ. Хүний амь нас эрсдээгүй ч нэг хүүхдийг яаралтай хагалгаанд оруулсан аж. Бусад хохирогчид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Халдлага үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэрэг гарсан газрын хавь орчмыг цагдаагийн бүрэн хамгаалалтад авчээ. Зарим гэрчүүд 30-50 удаа буун дуу гарсан гэж мэдүүлж байгаа юм. Сургууль орчимд буудалцаан гарсан шалтгаан нь Аврора, Денвер хотуудын гэмт хэргийн бүлэглэлийн сөргөлдөөн байх талтайг эх сурвалж мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна