Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанд 21 аймгийн Засаг дарга нар оролцоно.
Тус хуралдаанаар аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх юм. Түүнчлэн Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг шийдвэрлэх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно. “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана" гэж мэдэгдэж байсан юм.
Өчигдөр Ерөнхий сайд нийслэлийн ИТХ-ын дарга, аймгийн засаг дарга нартай уулзалт хийж гуравдугаар тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, зорилгоо тодорхойлсон алсын хараагаа гаргах, сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг үүрэг болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна