Солонгосын охидын хамтлагийн нэг Т-ара хамтлаг дөрвөн жил завсарлага авсны эцэст байгуулагдсаны 12 жилийн ойн баяраараа TIKI TAKA дуугаараа эргэн ирэлтээ хийлээ.
Энэ дуу нь “TOXIC” харилцаа буюу хосын эрүүл бус харилцааны тухай утгатай бөгөөд клипны өнгө төрхийн хувьд хурц шийдэлтэй, бүжиг дэглэлт нь бие даасан байдлыг илэрхийлж байгаа аж.
Эргэн ирэлтэд Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар хамтлагаа бүрдүүлж байна. Тэд эргэн ирэлт хийснээсээ хойш ийнхүү ‘Tiki Taka’ болон ‘All Kill’ гэсэн хоёр дуу гаргаад байна.
Т-ара охидын хамтлаг нь анх 2009 онд Core Contents Media-гийн доор дебют хийж байсан юм. Дебют хийх гэж байхдаа "Super Rookies" гэдэг нэртэй байсан ба 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан аж. Тухайн үеийн бүрэлдэхүүнд Жиа, Живон, Хюумин, Инжон, Жиён нар бөгөөд хамгийн анхны дуу болох Cinderella Man киноны дуу болох "Good Person" дууг 2009 оны 4 сард гарж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна