Өсвөр насны болон насанд хүрсэн таван залуу 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлжээ


Өсвөр насны болон насанд хүрсэн таван залуу 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэг өнгөрсөн сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт болсон байна.

Гэмт этгээдүүдийн нэг нь охинтой цахим сүлжээгээр танилцсан бөгөөд хэрэг гарсан өдөр сургуулийн гаднаас охиныг авч явжээ. Тухайн үед гэмт этгээд охины гар утсыг авчихаад өгөхгүй байсан тул охин зугтаж чадаагүй байна. Тэдгээр залуус гэмт хэрэг үйлдэхийн өмнө охиныг согтууруулах ундаагаар шахжээ.

Эх сурвалжийн хэлснээр охинд хүчээр архи, шар айраг уулгаж, "уусан цагт чинь эндээс явуулна" гэх зэргээр дарамтанд оруулсан байна.

Хэрэг гарсны дараа хохирогч охин өөрөө хүүхдийн түргэн тусламжийн 108 дугаарт залгаж болсон хэргийг мэдэгджээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хэргийн газраас баривчилсан боловч маргааш өдөр нь сулласан байна.

Хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан боловч тэд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байна. Мөн хэргийг гэмт хэрэг үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа буюу дөнгөж өчигдөр мөрдөн байцаалтад шилжүүлжээ.

Тиймээс хэргийг шалгах ажиллагаа удаашралтай байгаад хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа аж. Хохирогч охины хувьд сэтгэл санааны гүн хямралтай байгаа юм байна.

Эх сурвалж: medee.mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.27.226
    2021/11/18

    Хөгийн лалруудыг яагаад сул чөлөөтэй явуулж байгаа юм бэ??? Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс ажлаа хийгээч.

    Хариулах
  • 64.119.24.85
    2021/11/17

    БГД ийм хэргийг тоодоггүй хорино гэсэн ойлголт байхгүй муу муухай юмнуудад болдог гэдэг ойлголт өгдөг.

    Хариулах