Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрээр "Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны гадаа , 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч 16 настай эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч утсаараа бичлэг хийн цахим орчинд тавьсан. Одоогоор зодоонд оролцсон хүүхдүүдээс байцаалт авч байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байна” гэж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна