Арваннэгдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Үндэсний номын санд “Үнэт ховор номын музей” үзэсгэлэн, “Монгол толь” аппликейшний нээлт, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” цуврал контентын танилцуулга болно. Утас: 89098515
9.00 цагт Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд барилгын салбарын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд EDGE Ногоон барилгын программ хангамж, стандарт, үнэлгээний систем” форум болно. Утас: 88104671, 99086836
9.00 цагт "Сити" их сургуульд "Үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх" судалгааны хэлэлцүүлэг болно.
9.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд "Орон сууц ба Санхүүжилт" хэлэлцүүлэг болно.
9.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгийн хурлын танхимд “Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 10 жилийн ойн хурал зөвлөлгөөн” болно. Утас: 88106968
10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10.00 цагт Улаанбаатар дахь Русский домд “Соёлын бүтээлч сар”-ын "Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног"-ийн хүрээнд "Хүүхэд ба ном" үйл ажиллагаа болно.
11.00 цагт ШУА-ийн байранд тус академийн 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн их чуулган болно. Утас: 98119897, 99717977
11.00 цагт "Туушин" зочид буудалд Монгол, Унгарын бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий "Унгарын хөдөө аж ахуй" форум болно.
11.00 цагт АН-ын байранд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
14.30 цагт ХБНГУ-ын ЭСЯ-нд Монгол-Германы Орхон археологийн судалгааны багаас “Хархорум” ном хүлээлгэн өгөх ёслол, хэвлэлийн болно. Утас: 99095462, 95950969
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна