БНСУ ирэх 2031 он 170 хиймэл дагуул бүтээж, 40 пуужин хөөргөнө


БНСУ сансар судлалын салбараа хөгжүүлэх хүрээнд ирэх 2031 он гэхэд 170 хиймэл дагуул бүтээж, 40 пуужин хөөргөх зорилтоо танилцууллаа. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Ким Бу Кюм сансрын судлалын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан үндэсний сансар судлалын зөвлөлд танилцуулсан байна.

Мөн ирэх 2035 он гэхэд Өмнөд Солонгос улс өөрийн навигацийн хиймэл дагуулын систем буюу Солонгосын байрлал илрүүлэх системтэй болох зорилгоо танилцуулсан байна. Уг системийг хөгжүүлэхийн тулд ирэх 14 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Засгийн газар 3,8 их наяд вон буюу 3,3 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Энэ нь, тус улсын сансар судлалын салбарт оруулж байгаа хамгийн өндөр дүнтэй төсөв болж байна. Өнгөрсөн 10 дугаар сард БНСУ анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн Нури нэртэй, сансрын зөөгч пуужингаа хөөргөсөн хэдий ч амжилтгүй болсон юм.

Тус улсын шинжлэх ухаан, технологийн төв Нури  нэртэй зөөгч пуужинг 2010 оноос бүтээх ажил эхэлж, энэ төсөлд 1,8 тэрбум америк доллар зарцуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна