Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын танилцуулга мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажилла. Бүх юмыг даацтай, далайцтай хараарай. Хийх ажлаа цаасан дээр буулгаж, ТЭЗҮ боловсруулж бэлэн болго. Тэгж гэмээнэ гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хөрөнгө санхүү татах нь боломжгүй зүйл биш. Хотын номын сангийн жишээ байна. БНСУ-аас бага боловч хөрөнгө татаж чадсан.
-Хотын уриа, брэнд бүүкийг шинэчлэх тал дээр анхаар. Хотын түүхээс эхлээд соёл, хууль, дүрэм стандарт гээд бүгдийг сурталчлах гарцыг нэг болгох, зорилгоо нэгтгэхэд анхаараарай.
-Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай.
-Монгол туургатнууд, буддын шашинтнуудыг татах хэрэгтэй. Хүний урсгалыг санхүү, эдийн засгийн боломж дагалддаг. Үүнийг дагалдуулан шинэ шинэ бүтээгдэхүүнийг бий болго. Үгүйдээ л гудамжны үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн соёл хөгжинө. Дэлхийн том хотуудад гудамжны соёл хөгжсөн байдаг. Гэтэл манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна