Сураггүй болсон эмэгтэйг осгосон байдалтай олжээ


Өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Давст суманд нэгэн иргэн сураггүй алга боллоо гэх мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Алга болсон иргэн сэтгэцийн өөрчлөлттэй байсан бөгөөд арван нэгдүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон учраас гэрийнхэн нь маргааш өдөр нь дуудлага өгсөн байна.

Аврах ангийнхан 60 орчим км газраар хайсны дүнд тухайн иргэнийг осгосон байдалтай олжээ. Тиймээс эмнэлэгт хүргэн, анхны тусламж үзүүлж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна