Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааг энэ оны сүүл гэхэд бүрэн төгсгөж байгааг Пентагоны тэргүүн Ллойд Остин мэдээллээ.Тэрээр энэ тухай Иракийн Батлан хамгаалахын сайд Жума Инадтай уулзахдаа хэлжээ.
“АНУ-ын зэвсэгт хүчин Засгийн газрынх нь урилгаар Иракийн аюулгүй байдлын хүчийг дэмжихээр тус оронд үлдэж байгааг Остин сайд бас батлан хэлсэн. АНУ нь 2021 оны долоодугаар сард хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Харин оны сүүлч гэхэд тэнд байлдааны ажиллагаа явуулах хүчин үлдэхгүй” хэмээн Америкийн цэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбийн албан бичигт өгүүлжээ.
Иракт үлдэж буй цэргийн хүч нь "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг тэмцэхэд зөвлөлдөх, тагнуулын мэдээ солилцох, туслах үүрэгтэй байх юм.
Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн аюулгүй байдлаар Бахрейнд болж байгаа “Манамын ярилцлага” нэртэй жил тутмын олон улсын бага хурлын хүрээнд уулзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна