“Цахим үндэстэн” болох Ерөнхий сайдын санаачилгыг ажил хэрэг болгож байгаа агентлаг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар. Тус агентлаг “Digital nation” арга хэмжээг зохион байгуулсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн шүүмжлэлд өртөж, хэл ам дагуулаад чимээгүй болсон. Мөн тус байгууллага “И-Монголиа” системийг бий болгож, хөгжүүлж байгаа талаараа шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Үндсэндээ энэ байгууллагын гадагшаа харагдах төрх нь “И-Монголиа системийг хийсэн газар" гэдэг ерөнхий ойлголтыг иргэдэд өгсөн. Тэгвэл “И-Монголиа” системийн сэтгэл ханамжийн судалгааг хийлгэхээр тус агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ 150 сая төгрөгийн тендер зарлажээ.
Өндөр дүнтэй энэ судалгааны ач холбогдол нь “И-Монголиа системийг хэрхэн сайжруулахад чиглэсэн” гэх. Хэрэглээ, сайжруулалтын чиглэл мэргэжлийн баг ажиллаж байхад жирийн иргэдийн хэрэглээний түвшингээр судалгаа авахад иингэж их хэмжээний мөнгө зарцуулах нь хэр үр дүнтэй вэ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна