Б.Батцэцэг: Япон, БНСУ, ОХУ-д суралцдаг оюутнууд хилээр нэвтэрч байгаа


Монгол Улсын 170 мянга гаруй иргэн гадаадын 90 орчим улс оронд оршин сууж, ажиллаж амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Үүнээс 46 мянга нь тухайн улсад суралцаж буй оюутнууд байна. Гэтэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаадад сурч байгаа оюутнуудтай холбоотой хүндрэлтэй асуудлууд үүсээд буй юм.

Энэ талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг " Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас улс орнуудын тогтоосон хилийн хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн дагуу манай оюутнууд зарим орнуудад зорчих, танхимаар сурах боломж нь хязгаарлагдсан. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар, яамны зүгээс тууштай анхаарч дипломат шугамаар яриа хэлэлцээр хийсний дүнд аравдугаар сараас эхлэн танхимаар хичээллэх, хилээр нэвтрүүлэх асуудлыг нь шийдвэрлүүлснээр ОХУ-д суралцагч оюутнууд маань очиж суралцаж эхлээд байна.

Япон улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Монгол оюутнууд, БНСУ-ын зохих ангиллын урт хугацааны сургалтын визтэй оюутнуудыг саадгүй нэвтрүүлж байгаа. Харин БНХАУ-ын хувьд гадаадын бүх улс орноос тус улсад суралцаж буй оюутнуудыг хүлээж авахгүй байх тухай дотоодын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр хэрэгжиж байгаа учраас БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй байна " гэх мэдээллийг өглөө



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна