Цахим сүлжээнд өчигдрөөс /2021.11.22/ "Шатахууны хомсдол бий болох учраас шатахуунаа нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл дахин тарж эхэлсэн. Тэгвэл энэ талаар АМГТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Татан авалт хэвийн үргэлжилж байгаа. АИ-92 шатахуун Улаанбаатарт 22 мянган тонн, орон нутагт 12 мянган тонны нөөцтэй байгаа” гэв. Ямартаа ч Төмөр зам дээр 73 вагон буюу 4.4 мянган тонн шатахуун буухад бэлэн болсон байна.
Ташрамд, гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг. Тиймээс үнийг төр, аж ахуй нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээд байгаа. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна