Монголын онгоц, Энэтхэгийн далайд орших арлын улс, Ази тивийн хамгийн жижиг улс Мальдивын ОУНБ-д анх удаа газардлаа.
-МИАТ ТӨХК, Cruise tour компанитай хамтран анх удаа Улаанбаатар - Мале чиглэлийн аяллын захиалгат шууд нислэгийг амжилттай үйлдэж 2021 оны 11-р сарын 23-ны өдөр 14:08 цагт Мальдивын Мале Олон Улсын Нисэх Буудалд JU-1088 бүртгэлийн дугаартай Боинг 737-800 агаарын хөлгөөр газардлаа.
МИАТ компанийн түүхэн хуудаст дахин шинэ чиглэл нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна гэж МИАТ компани мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна