Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр дэлхийд 2020 онд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.
Харин манайд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр, хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь 57.9 хувь нь амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртдөг бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн дөрвөн хүн тутмын нэг нь хэн нэгэнд энэ талаараа хэлдэггүй байна. Монгол Улсын Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилсэн нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг устгахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Гэсэн ч охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд дорвитой буурахгүй хэвээр л байна. Ялангуяа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна