БЗД иргэндээ ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд ажилллана


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадын удирдлагууд уулзах санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тайлбарлаж, шаардлагатай зөвлөгөөг өглөө. Уулзсан иргэдийн хувьд газрын асуудал, орон сууцны дулаалга, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг орон нутаг бүх чадлаараа иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт хийхийн тулд ажиллана. 

" гэсэн юм. 2022 оноос эхлэн Баянзүрх дүүрэг газар чөлөөлөлтийг эрчимжүүлж ногоон байгууламж, автобусны буудалд жишиг тохижилт, алслагдсан хороодын авто зам зэрэг иргэндээ ээлтэй томоохон ажлыг хийхээр төлөвлөжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна