Эрүүл мэндийн сайд С.Энхболд Амгалан амаржих газарт ажиллалаа


Амгалан амаржих газар БЗД, СБД-ийн 510 мянган хүн амын 137.000 нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Тус эмнэлэгт 2021 оны эхний 10 сарын байдлаар 6031 эх амаржсан ба эхийн эндэгдэл гараагүй үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Амаржих газар нь эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, тэр дундаа хавдрын эрт илрүүлэг, мэс заслын тусламж үйлчилгээг нээлттэй болон дурангийн аргаар хийж олон шинэ инновацийг нэвтрүүлсэн.

Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 849 жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд үзүүлсэн байна. Ковидын тусламж үйлчилгээнд ажилласан эмч ажилчдын цалинг 3 дахин , илүү цагийг 2 дахин нэмж олгон, дархлаажуулалтын бэлдмэл болон хүнсний нэмэлт багцаар ханган ажиллаж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ

"Амгалан амаржих газрын эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах, эх барих эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн эмнэлэг болгоно." гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Амгалан амаржих газарт шаардлагатай суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, эмийн 3 сарын нөөц бүрдүүлэх чиглэл өглөө гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна