Нийслэлийн нийт хүн амын 31.1 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа. Энэ тоо 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжинэ. Өдөрт 10 мянга орчим иргэн гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байна. Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм. Шалгуурт нийцсэн иргэн Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байгаа. Вакцин хольсноор ямар үр дүн гарч буй талаарх олон улсын судалгааг хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна