Хятадын хойд хэсгийн Өвөр Монголын Манжуур, Хэйлунцзян мужийн Суйфэньхэ хилийн боомтуудад коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул Хятад улс арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-тай хилийн Гродеково - Суйфэньхэ, Забайкальск - Манжуур боомтуудад контейнероос бусад ачаа барааг хүлээн авахаа зогсоожээ.
ОХУ-ын РЖД-гийн албан мэдээнд энэ талаар дурдсан ч ачаа хүлээн авч эхлэх цагийг мэдээлээгүй байна.
Мөн Замын Үүд, Эрээний чиглэлд ижил арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна