БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэгтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар шатанд явж буй талаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа тодруулга өглөө.
Тэрбээр "Энэ хэрэгт өөр сургуулийн дөрвөн сурагч холбогдсон бөгөөд хоёрынх нь хувьд аравдугаар сарын 1-нд хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Үлдсэн хоёр сурагчийн хувьд хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хэмээн үзэж, прокурорын байгууллагад аравдугаар сарын 28-нд шилжүүлсэн байна.
Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль болон хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна.
Хохирогч охины ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч, шуугиж байгаа асуудал нь хохирогч охины сэтгэл зүй болон ар гэрийнхний нэр хүндэд хүнд болон бусад асуудалд эмзэг тусаж байгаагаа илэрхийлсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна