Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 88 556 хүрлээ


БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг гарч олон нийт анхаарлаа хандуулж байна.

Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж www1.president.go.kr сайтад санал цуглуулж байгаа юм.

Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг аж. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 88 556 хүрээд байгаа юм.

Иргэд өргөдлийн хугацаа дуусахаас өмнө саналаа өгснөөр, монгол охин дөрвөн солонгос охинд зодуулсан хэргийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргэх боломжтой. Өргөдөлд саналаа өгөх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна