Архангай аймгийн Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн багш хүүхэдтэй зүй бусаар харьцаж, гар хүрч байгаа бичлэг өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан.
Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулахад "Яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа чиг үүргээрээ хариуцлага тооцох эрх мэдэл нь аймгийн Засаг даргад байдаг. Бид Боловсролын багц хуулийн төсөлд энэ тогтолцоог яам нь шийддэг болгох тухай өөрчлөлтийг оруулахаар тусгасан" гэв. Тиймээс аймгийн ЗДТГ-аас тодруулах хэрэгтэйг хэллээ.
Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Журмын дагуу тус цэцэрлэгт Гэр бүл хүүхэд залуучуудын газрын хүүхдийн байцаагч, Ёс зүйн зөвлөлийн гишүүд гээд гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, цагдаа прокурор зэрэг мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Өнөөдөр цэцэрлэгт ажиллаад дүгнэлтээ гаргаад, үдээс хойшдоо дахиад хуралдаж, ямар хариуцлага тооцох болсноо танилцуулна. Одоогоор багш, цэцэрлэгийн удирдлагуудад ямар хариуцлага тооцох талаар албан ёсны шийдвэр гараагүй байна. " гэлээ.
Мөн олон нийтийн сүлжээнд уг бичлэгийг хэзээ тавьсан, 12-р сарын 2-ны бичлэг мөн эсэх, түүнчлэн энэ нь тухайн багшийн ганц удаагийн үйлдэл үү, эсвэл удаа дараа ийм ёс зүйгүй байдал гаргаж байсан уу гэдгийг нягталж шалгаж байгаа аж.
Аймгийн Боловсролын газраас эцэг эхчүүдээс уучлалт гуйж мэдэгдэл гаргах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна