Цахим орчинд дунд ангийн сурагчид архи ууж байгаа бичлэг цацагдсан билээ. Тус бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт тус аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн VI ангийн таван сурагч нэгнийдээ хамт байх үедээ 0.75 граммын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон.
Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 21:54 цагт “Охидын өрөө” цахим хуудсанд нийтлэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалган тогтоон, устгуулах арга хэмжээ авсан.
Цаашид хүүхдүүдийг сургууль завсардах, үе тэнгийн дарамт шахалтад орох, сэтгэл санааны хямралд өртөх эрсдэл байгааг сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багшид анхааруулж, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтыг сайжруулах, хамтарсан багаар ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна