Засгийн газраас “Ковид-19”-ийн үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ


Монгол Улсын Засгийн газраас энэ онд “Ковид-19”-ийн үед аж ахуйн нэгж, өрхийн орлогыг хамгаалах бодлогын арга хэмжээнд нийт 4.3 их наяд төгрөг зарцуулжээ. 

Үүнээс өрхөд чиглэсэн арга хэмжээний нийт мөнгөн дүн 3.4 их наяд төгрөгт хүрчээ. Иргэн бүрд хөл хорионы үед 300 мянган төгрөг тарааснаас гадна “Хүүхдийн мөнгө”-ийг 100 мянга болгон нэмэгдүүлснээр нийт зардал нь 2.5 их наяд давсан байна. Өрхийн эрчим хүч, хог, усны төлбөрийг төрөөс хариуцахад 596 тэрбум төгрөг зарцуулсан бол тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд 195 тэрбум, ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттай бууруулахад 76 тэрбум төгрөгийг хэрэглэжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан 927.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна