МИАТ компани анх удаа Румын улс руу ачаа тээврийн нислэг үйлдэв


Үндэсний агаарын тээврийн МИАТ хувьцаат компани анх удаагаа Румын улс руу ачаа тээврийн нислэг үйлдлээ.

Өнгөрсөн бямба гарагт тус компанийн агаарын хөлөг Бухарест хотын “Henri Coandă” нисэх буудалд амжилттай газардсан байна. Ийнхүү цар тахлын хүнд цаг үед шинэ чиглэл нээж байгааг тус компани онцоллоо.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас МИАТ хувьцаат компанийг эхний ээлжид Төрийн мэдэлд бүрэн байлгаж байгаад, цаашид Төрийн өмч давамгайлсан, олон нийтийн хяналттай компани болгохоор төлөвлөж байгааг мэдээлж байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна