МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 6 сарын 9-ны өдөр болно


МУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 6 сарын 9-ны өдөр болно. "Ковид-19" цар тахалтай холбоотой зөөврийн хайрцагаар санал авах журамд өөрчлөлт орсон.

Зөөврийн хайрцагаар хэвтрийн болон өндөр настай сонгогчдын саналыг авдаг байсан бол ковид цар тахлын улмаас гэрээр тусгаарлагдсан иргэд, улаан бүсэд ажиллаж буй эмч, цагдаа, онцгойн алба хаагчдын саналыг зөөврийн хайрцагаар авна.

Жич: зөөврийн хайрцагаар санал өгөх иргэд сонгогчид 6 сарын 5-ны дотор харъяа хэсгийн хороондоо хүсэлтээ өгнө. Хүсэлтийн дагуу зөөврийн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулна.
Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна