Аялал жуулчлалын салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээ


Дэлхий нийтийг хамраад буй ковид цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа доголдсон. 

Монголыг төдийгүй Өмнөговийг зорих жуулчдын тоо багасах, орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажил үйлчилгээ доголдох, зогсох хүндрэл бэрхшээл их байна. 

УОК-с Өмнөговь, Дорноговь аймгуудыг стратегийн ач холбогдол бүхий бүс хэмээн үзэж зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг хийсэн нь аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд таатай биш байгаа юм. Дээр дурьдсан асуудал бэрхшээлийг шийдэх, гарц гаргалгааг хэлэлцэх зорилгоор Өмнөговийн аялал жуулчлалын салбарынхан аймгийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна