Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Адъяабаатар нар ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ байгууллаа. Нутгийн хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн хариуцлагатай жишиг тээвэрлэлтийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг тээврийн салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангахад хамтарч ажиллана.

  • Авто тээвэрчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, жолооч нарын хариуцлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах
  • Уул уурхайн тээвэр ложистикийн чуулганыг жил бүр Өмнөговь аймагт зохион байгуулж, түүнээс гарсан гарц шийдлийг хамтран хэрэгжүүлэх
  • Уул уурхайн тээврийн бодлого, уул уурхайн тээвэрлэлтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Аймаг, орон нутгаас гаргаж байгаа цаг үеийн шинжтэй шийдвэрийн хэрэгжилтийг тээвэрчдийн дунд зохион байгуулах
  • Нүүрс тээврийн жолооч нар, тэдний ар гэрийн нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна