​Дорнод аймгийнхан гурван ихэртээ орон сууц бэлэглэжээ


Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат залуу гэр бүл Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сард гурван ихэр хүүхэдтэй болсон билээ.
Ихрүүдийг мялааж орон сууцтай болгох хандивын аяныг Дорнод аймаг дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл эхлүүлсэн бөгөөд аяныг нутгийн зон олон дэмжиж орон сууцны үнийн дүнгийн тал хувийг бүрдүүлжээ.

Үүн дээр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хурдан удмын морьдоосоо дуудлагаар худалдаж, 30 сая төгрөг хандивлажээ. Ийнхүү гурван ихэрт аймгийн төвд шинээр баригдсан орон сууцанд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна