Цар тахалтай амаргүй цагт малчид иргэд аймаг, сумын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байна.
Цогт-Овоо сумын малчид АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ АЯНЫГ өрнүүлжээ. Малчин өрхүүдээс 20 хонь, 10 ямааг цуглуулсан байна. Малчид иргэдийн хандивыг малчдын төлөөлөл болох аймгийн аварга малчин, "Монгол тэмээ-999" сайхан хос Б.Нэргүйбаатар аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Хандив дэмжлэгт малчид иргэд маш идэвхитэй оролцсоныг тэд онцолж байлаа.
Иргэдээс ирүүлсэн хандив дэмжлэгийг нэн шаардлагатай газар нь хуваарилж зарцуулж байна. Тодруулбал хандиваар ирсэн малыг халдвар аваад хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоол хүнсэнд зориулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна