“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Өмнөговьчууд амжилттай өрнүүлж чадна гэдгийн тэргүүн туршлага бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз гуайн “ ОЙН ХИШИГ” ногоон байгууламж бүхий мод үржүүлгийн талбай юм.
16 га талбайд 10 гаруй төрлийн модыг тарьж ургуулсан байна. Дан хонины бууцаар бордсон тул уг талбайд ямар ч төрлийн ногоон байгууламж ургана гэдгийг онцолж байлаа. Орлого мөнгө олохдоо биш говьд мод тарьж ургуулах бүрэн боломжтой гэдгийг үлгэрлэн харуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар болон холбогдох албаныхан ОЙН ХИШИГ талбайн ногоон байгууламжтай танилцаж, говьд мод тарьж ургуулах арга туршлагаас хуваалцсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна