Mалчдад байгальд ээлтэй хэрэглээг өөрсдийн ахуй амьдралдаа бий болгож хэрэглээгээ өөрчлөхийг сургалтаар онцоллоо


Залуу малчдын эрүүл мэнд, эко хэрэглээ, байгальд ээлтэй аж төрөхөд чиглэсэн хандлага, харилцааг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа. Уг сургалтад Булган, Сэврэй, Ханхонгор сумын залуу малчдын төлөөлөл гэр бүлээрээ оролцож ахуй хүрээнд хэрэглэж байгаа хуванцар саваа халж эко хэрэглээг сонгож дадал зуршил болгоно гэдгээ илэрхийллээ. 

“ Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хог хаягдлын менежментийн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж залуу малчдад байгальд ээлтэй хэрэглээг өөрсдийн ахуй амьдралдаа бий болгож хэрэглээгээ өөрчлөхийг сургалтаар онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна