Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг өмнөговь аймагт ажиллалаа


Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, удирдлагын зөв оновчтой хуваарилалт, сул орон тоо, төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй танилцах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллалаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр аймгийн ИТХ, ЗДТГ-ын албан хаагч нар хэлтэс агентлагийн дарга нарт сургалт зохион байгуулж төрийн байгууллагууд гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулсан эсэх, бодлогын баримт бичиг болон түүний хэрэгжилтэд өгсөн үнэлгээ дүгнэлт холбогдох заавар журмын дагуу явагдаж байгаа эсэх, төрийн байгууллагуудын бүтэц, хүний нөөцийн холбогдолтой шийдвэрүүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах цаашид хууль журмыг мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөн туслах ажил зохион байгууллаа.

Мөн төрийн байгууллагуудын хуулиар хэрэгжүүлж буй чиг үүргийн алдаа дутагдал засан залруулж, цаашид дахин давтагдахгүй байх ёстой гэдгийг онцоллоо.
Төрийн албаны шинэтгэлийг иргэдэд сурталчилж, үр ашигтай үйлчилгээг үзүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, мөн 2019, 2020 онуудад хийгдсэн төрийн албан хаагчийн зөрчилтэй томилгоог эргэн харж зарим сумдын төрийн албан хаагчийг чөлөөлж ерөнхий болон тусгай шалгалтад хамруулах үүрэг чиглэл өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна