Малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарын сургалт болж байна


Мал амьтны шилжилттэй холбоотой 15 сумын малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарын сургалтыг хийж байна. Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарыг шагнаж урамшуулав. Аймгийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр И.Бат-Очир, Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр Г.Бумцэнд, Ч.Ундармаа нар шагнуулав.

Нутгийн хишиг аймгийн ЗДҮАХ-т мал аж ахуйн салбарт чиглэсэн бодлого хөтөлбөр Чинээлэг малчин, Усжуулалтын 2-р аяныг өрнүүлж байгаа юм. 2021 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүх мал эмнэлгийн тасагт GPS шийдэж өгсөн ба хөрөнгө оруулалтын ажил үргэлжилнэ. Тэмээний төрөлжсөн мал эмнэлэгтэй болох зэрэг ажлууд хийгдэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна