Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллаж байна


Боомтын цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хил хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах, сайжруулах ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажиллана.

Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин болон холбогдох яамд, газар, агентлагийн удирдлагууд, төлөөллүүдийн хамт өнөөдөр Гашуун сухайтад ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна