Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулж байна


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн "Нутгийн өрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" төсөл, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран тус сургалтыг зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын Хурлын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнууд сургалтад хамрагдаж байна.

- Нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа
- Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн үндэс
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль, орон нутгийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалтын талаар
- ИТХ-ын хяналтын чиг үүрэг, ИТХ-ын Төлөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, ёс зүй, авилга, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх асуудал зэрэг олон чухал сэдвүүдээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна