Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Аймагт бүрт 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлттэй танилцахаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваасүрэн нар Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалт, орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлттэй танилцан, аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах, хороолол барих газрын асуудлыг шийдвэрлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж, харилцан туслалцаж, хамтран ажиллахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна