МАН-ын 30 дугаар Их хурлын талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягын байр суурийг тодрууллаа.
Улс төрийн нам гэдэг бол үзэл бодлын нэгдэлийг хэлж буй. 30-р их хурлын онцлог тал гэвэл шинэ намын дарга өөрийн алсын харааг тодорхойллоо. Алсын харааг тодорхойлхоос гадна тэнд очих арга зам нь их чухал Муур хар, цагаан хамаагүй хулгана барьж байвал чухал гэдэг шиг байж болохгүй. Хүний эрхийг дээдлэн, эдийн засгаа сэргээх их чухал.
МАН-ын хувьд Хүний эрхийг маш олон судалгааны үр дүнд дээдэлхээр ажиллаж буй. Алсын хараатай холбоотойгоор төрийг цомхон байлгах, бүтээлж байлгах тал дээр намын дарга өөрийн байр суурийг илэрхийлсэн. Бид цаашдаа илүү цомхон, ухаалаг төрийн бүтэцтэй болно. Цаашид бид хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн оруулалтын асуудлыг эрэмблэх засгийн газраас боомттой холбоотойгоор томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Үүний ачаар боомтын нэврүүлэлттээ сайжхуулъя, мөн төмөр зам хөрөнгөө оруулалтууд хийгдэнэ. Дэд бүтцээр хоёр хөрштэйгөө олон урсгалаар харьцдаг байж бид байгалийн баялгыг үнэт зүйл болгоно. Байгалийн баялгын хувьд ихэнх нь түүхий эд байдлаар гаргахгүй. Түүнийг боловсруулж эхний ээлжинд зэс баяжмалийн үйлдвэр барих тал дээр АНУ-аас санхүүжилт хүсэж байгаа. Эрчим хүчний хувьд тусгаар тогтнолын асуудал Эгийн гол,Эрдэнэбүрэн ДЦС, ТЭЦ-5, Таван толгой ДЦС-ийг ажлыг явуулна гэж ярьж байна. Энэ бол бүгд ирээдүй руу чиглэсэн бүтээн байгуулалтын асуудлууд. Намын дарга гэдэг хүн бол хоёр биетэй нам ба засгийн эрх аль нэг нь байхгүй бол өөрийнх нь алсын хараа болон бодлого хэрэгжих боломжгүй. Ийм учраас 99.7 хувийн саналаар намын даргаа сонголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна