О.БАТНАЙРАМДАЛ: ХЯМРАЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ МОНГОЛ УЛСАД ОЛДОЖ БУЙ ТОМ БОЛОМЖ

Админ
2021/12/07

МАН-ын 30 дугаар Их хурлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын байр суурийг тодрууллаа.

Миний хувьд анх удаа намын их хуралд оролцож байна. Монгол орны 21 аймаг, 9 дүүргээс энэ их хурлыг зрьн залуучууд хүрэлцэн ирж. 1200 гаруй залуучуудтай нэгэн дор чуулж энэ их хуралд орж байгаад маш таатай байна. Монгол улсын ерөнхий сайдын хувьд дэлхий дээрх хамгийн залуу ерөнхий сайд. Энэ утгаараа МАН-ын хувьд залуу үеээ сэлгэж, хариуцлага, эрх, үүргийг нь өгж чаддаг.

Нийт хүн амын ихэнх нь залуучуул тэгэхээр тэр үеээ төлөөлж чадаж байгаа нь маш сайшаалтай. Цар тахлын амрагүй нөхцөл байдлын үед бид байна. Энэ нь нөгөө талаараа эдийн засгийн, улс төрийн хувьд томоохон реформын шинж чанартай томоохон алхмуудыг хийхийг шаардаж байна. Энэ талаасаа “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт” илтгэлийн хувьд эдийн засгийг боймилж буй хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг цаашдаа тэлэх, уул уурхайн салбарын хувьд аж үйлдвэржилт явагдаж суурь тавигдах ёстой.

Ялангуяа аж үйлдвэржилт дээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар тэргүүлэх байр суурь эзлэх хэрэгтэй. Яагаад гэвэл манай салбар дэлхийд өрсөлдөх хамгийн том давуу талтай, ДНБ-ий 25 хувийг, улсын төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлж буй салбар.

Үүний тулд томоохон олборлолтоос боловсруулалт руу чиглэсэн  үйлдвэрллийн бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг бид цаашдаа зоригтой үргэлжлүүлэх хэрэгтэй. Томоохон реформуудыг зоригтой хийх ёстой. Дэлхий даяар ковидын нөхцөл байдал үргэлжилж бүх орон энэхүү бэрхшээлтэй нүүр тулж байгаа. Ковидын дараах эдийн засаг, дэлхий ертөнц хэн илүү шинэчлэлтийг хийж байгаа тэрхүү улс л боломжыг ашиглаж чадна.

Дэлхийн сүүлийн 100 жилийг аваад үзвэл хямралын дараах эдийн засаг хурдан сэргэдэг. Үүний хувьд зөвхөн засгийн газар гэлтгүй тэргүүлэгч нам буюу МАН уг асуудлыг хөндөж сүүлийн 100 жилээ дүгнэн дараагийн 100 жилийн хөгжлийн гогцоон дээр буй нь авууштай. МАН-ын хувьд Социал Демократ үзэл баримтлалыг барьсаар ирсэн өнөөдөр тэр үзэл баримтлалаа нээлттэй тод томруунаар хэллээ. Миний хувьд ч Социал Демократ үзэл баримтлалтай бид дараагийн 100 жилд эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрахын тулд “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт” үүнийг маш томоор дэлгэж танилцууллаа.” Гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна