A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Д.Халтар: Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн

Д.Халтар: Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн


Цар тахлын улсаас БНХАУ-аас Эрээн хотод хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэж ачаа тээвэр тасалдаад байгаа ч хоёр улс хоорондоо хэлэлцэн дундын бүсээр бараагаа солилцохоор шийдвэр гарсан юм. Улмаар энэ сарын 03-ны өдөр туршилт хийн 05-наас эхлэн чингэлэг солилцоно гэж мэдээлээд байсан ч Хятадын талаас хойшлуулсан. Харин өнөөдөр хоёр улсаас хамтарсан туршилт хийхээр болжээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдөр өглөөний байдлаар Эрээн талаас дундын бүс дээр хоёр чингэлэг оруулж ирсэн. Ийнхүү туршилт эхэллээ гэсэн үг. Одоо Хятадын тал цаашдаа хэрхэх тухай дүгнэлт хийж байгаа байх. Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон. Эрээнд байгаа Консулын газрынхантай холбогдоод Эрээний ардын Засгийн ордынхонтой ярилцаж, хэлэлцэнэ. Үдээс хойш шийднэ гарна гэж найдаж байна.  Дундын бүсэд байгуулсан чингэлгийн талбай нь 50 орчим чингэлгийн багтаамжтай юм билээ. Гэхдээ энэ нь эхний шатных. Цаашдаа нөхцөл байдлыг харж байгаад нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Хавраас ачааны эргэлт их болоод эхлэхээр өдөрт 100-аас дээш чингэлэг татах тал дээр анхаарна.  Айлын талаас тавьж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Ковид19 халдварын нөхцөл байдлын улмаас хил гааль хаасан" гэлээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна