Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ажилын албаны хуулийн зөвлөхөөр Г.Эрдэнэбатыг томилжээ.
Г.Эрдэнэбат нь 2013-2019 онд Улсын Ерөнхий Проукороын орлогчоор ажиллаж байсан. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамт хууль хүчний байгууллагад шалгуулж байсан.
Түүнийг улс төрийн хүрээнийхэн болон мэргэжил нэгт нөхөд нь мэргэжлийн хувьд алдаа гаргадаггүй, хууль зөрчинө гэж барагтай байдаггүй талаар ярьдаг. Ийнхүү тэрээр Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх болж байна.
Сонгодог парламентад эрх баригч нам тэр болгон магтуулдаггүй. Харин Монгол Улсад бол Эрх барьж буй нам нь юу ч хийсэн алга ташуулж, сөрөг хүчин нь юу ч хэлсэн гөвүүлж газрын гаваар ордог жишээ бишгүй бий. Тиймдээ ч Ардчилсан Нам энэ удаа мундаг боловсон хүчин илгээж, улс төрийн олон давхар нүүдлийн учрыг олохоор ийнхүү зөвлөхөө мэргэжлийн хүнээр сонгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна