Д.Амарбаясгалан 4 дэх удаагаа Монгол Ардын Намын генсек боллоо

Админ
2021/12/08

МАН-ын 30 дахь Их хурал энэ сарын 6,7-ны өдрүүдэд 1245 төлөөлөгчтэйгээр хуралдсан. Дөрвөн жил тутам хуралдаж намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилдэг эрх баригч намын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна.

Дөнгөж сая Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан сонгожээ. Тэрбээр 4 дэх удаагаа намын генсекээр сонгогдож байна.

Бага хурлын шинэ бүрэлдэхүүний тухайд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Бага хурлын гишүүдээр сонгогджээ. Үүнд, Ахлах зөвлөх С.Лүндэг, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү нарыг томилоод байна.

Бага хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Ингэснээр Анхдугаар бага хурлаа хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар хурал завсарлаж, 14:30 цагаас үргэлжлэхээр болжээ.

Үдээс хойшхи хуралдаанаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тус намын Нарийн бичиг Ц.Чулуунзагд нарыг улираан томилох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын хоёр өдөр үргэлжилсэн Их хурал бужигнаантай өнгөрлөө. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулсаны зэрэгцээ намын дарга Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулсан нь анхаарлын төвд байна. Өчигдрийн хурлаар МАН Бага хурлын гишүүдээ сонгосон. Харин өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын шинэ бүрэлдэхүүнтэйгээр Тусгаар тогтнолын ордонд Анхдугаар бага хурлаа 11:00 цагаас хийж байна.

Сонирхуулахад, тус намын Бага хурал 423 гишүүнтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна