Монгол Ардын Намын ХХХ дахь Их хурал болж эрх барьж буй намын бүх шатны удирдлагууд Улаанбаатар Паласт 2 хоног хуралдсан.
Хурлаар албан тушаал, эрх мэдлийн тулаанаас илүүтэйгээр улс орны эдийн засгийн бодлого, ковидын дараах нөхцөл байдал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцсэн. Үүгээр ч зогсохгүй намын зарим дүрэмдээ өөрчлөлт оруулж авлигын хэрэгт холбогдсон гишүүдээ түтгэлзүүлэх, авлигын хэрэгт холбогдсон нь тогтоогсдон тохиолдолд гишүүнчлэлээс хасах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийхээр болсон.
Энэ бүхнээс харахад Монгол Ардын Нам үнэхээр авлигачдаасаа салахаар зориг шулуудав уу? Эсхүл авлигачид гэх тодотголыг дургүй хүмүүстээ зүүлгэж намаасаа зайлуулах шинэ махны машин ажилуулж эхлэв үү? Гэх асуулт үүснэ.
Угтаа бол улс төрийн ууган хүчин Монгол Ардын намд MCS, Skytel-ээс эхлээд Шатахуун түгээх станцууд, зах худалдааны төвийн боссуудаас эхлээд төрийн ЖДҮ, янз бүрийн сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан олон хүмүүс байдаг. Сүүлийн 2,3 жилийн хугацаанд л гэхэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй Л.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Сэлэнгийн Оюундарь гэх мэт олон хүмүүс бий. Үүгээр ч зогсохгүй Соёлын сайд нь өөрийн гэр бүлийн ТВ-тэйгээ гэрээ хийдэг, элдэв хөшөө барих оролдлого хийсэн гэдэг нь аль нэг талаар авилга хээл хахууль оршин тогтнож байгаагийн нэг шинж тэмдэг.
Нэг талаас нь харахад дээрх авлига, мөнгө төгрөгний асуудалд холбогдсон нөхөд өнөөдөр аль нэг улс төрийн сонгуульд нэр дэвшээгүй өнжсөн ч, ялсны дараах албан тушаал, эрх мэдлийг эдлэж байгаа нь бол үнэн.
Үнэхээр Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хэлж буй үгэндээ эзэн байхыг хүсч байгаа бол одогийн албан тушаалд очсон АВЛИГАЧ, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАГЧ САЙД НАР, ЖДҮ-чдээсээ шууд салах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна