МАН-ын 30 дахь Их хурал болж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, "МАН дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг хэвшүүлэх ёстой. Үүний тулд намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, МАН-ын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институци. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.164
Ажлын үр дүн нь Монгол улс өр төлбөрөөсөө яаж гарахаас хамаарч 2024 онд дүнгээ тавиулна.!!!
Хариулах