М.ЭНХБОЛД, СҮ.БАТБОЛД НАРЫГ МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС ХАСЛАА

Админ
2021/12/09

Ардын намын 30 дахь Их хурлаас сонгогдсон Бага хурал анхдугаар хурлаа өчигдөр хийсэн. Бага хурлаас Ардын намын генсекийг сонгохоос гадна Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. 

Шинэ дүрмээрээ Монгол Ардын Намын Удирдах зөвлөл 36 гишүүнтэй байхаар тогтсон. Үүний дагуу Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон байна. Шинэ бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас эхлээд зөвлөх, бага хурлын гишүүд, УИХ-ын гишүүд, сайд нараас сонгогдсон байна. 

Гэхдээ энэ удирдах зөвлөлийн онцлог нь өмнө Намын даргаар ажиллаж байсан хоёр эрхмийг хассан нь олны анхаарлыг татав. Тухайлбал 
 
 

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Ардын намын 24, 28 дахь дарга М.Энхболд, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Ардын намын 26 дахь дарга Сү.Батболд нар намынхаа Удирдах зөвлөлөөс нэг дор хасагдлаа. Тэд Ардын намын Удирдах зөвлөлд бараг л “насаараа” суусан хүмүүс. Тэр утгаараа, бусад хүчин зүйлийн улмаас энэ хоёр эрхэм ямар ч байсан өөрсдийн саналаар Ардын намын Удирдах зөвлөлөөс хэзээ ч саналаараа татгалзахгүй байх шалтгаантай ажээ.

 

Үүнээс харахад Ардын Нам авлигатай тэмцэнэ гэж зарласнаас хойш эхний хоногтоо авлига албан тушаалын хэрэгт холбогдсон намын хоёр "АХ" аа жийлээ. Үүгээр ч зогсохгүй олон удаа УИХ-д сонгогдсон "ПЭЭДГЭР" гишүүдээс Удирдах зөвлөлд орж чадалгүй "АНИГДСАН" олон хүн байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, С.Чинзориг нарын гишүүд үлдсэн байна. Намын бүтцийн дараа яригдах өөр “бүтэц” бас бий. Тэд тэнд гарч ирж мэдэх юм. Ингээд та бүхэнд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулъя.
 
Ардын намын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд:
 
1. Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
2. Ц.Чулуунзагд /МАН-ын нарийн бичгийн дарга/
3. Б.Тулга /МАН-ын нарийн бичгийн дарга/
4. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга/
5. Н.Энхбаатар /МАН-ын Нарийн бичгийн дарга/
6. Г.Занданшатар /УИХ-ын дарга/
7. Т.Аюурсайхан  /УИХ-ын дэд дарга/
8. Д.Тогтохсүрэн /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
9. Д.Сумъяабазар /Нийслэлийн МАН-ын дарга/
10. Я.Содбаатар /ЕТГ-ын дарга/
11. С.Амарсайхан /УИХ-ын гишүүн/
12. Ц.Нямдорж /ЗГХЭГ-ын дарга/
13. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
14. Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/
15. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/
16. Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/
17. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
18. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/
19. Н.Учрал /УИХ-ын гишүүн/
20. Б.Саранчимэг  /УИХ-ын гишүүн/
21. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
22. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/
23. Б.Баярсайхан /УИХ-ын гишүүн/
24. Х.Булгантуяа /УИХ-ын гишүүн/
25. Б.Аубакер   /УИХ-ын гишүүн/
26. Э.Батшугар /УИХ-ын гишүүн/
27. Ж.Батжаргал /УИХ-ын гишүүн/
28. Г.Амартүвшин /УИХ-ын гишүүн/
29. Ц.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/
30. О.Буяннэмэх /Ерөнхийлөгчийн зөвлөх/
31. А.Ариунзаяа /ХНХ-ын сайд/
32. Ч.Номин /Соёлын сайд/
33. П.Баттөр / МАН-ын Бага хурлын гишүүн /
34. Г.Золзаяа  / МАН-ын Бага хурлын гишүүн /
35. Б.Оюунбилэг /МАН-ын Бага хурлын гишүүн/
36. Н.Уламбаяр / МАН-ын Бага хурлын гишүүн /
 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна