ДОМОГ IZ-г тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн үү?

Админ
2021/12/09

Монголд хамгийн залуудаа тэрбумтан болсон олон хүмүүс бий. Үүний нэг нь Гантогтохын Ирээдүй буюу Ноён IZ юм. Тэрээр бага залуу наснаасаа эхлэн цахим, IT чиглэлээр ажиллаж хоолоо залгуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр тэрбумтны хэмжээнд хүртлээ баяжсан.  Гэхдээ түүнийг Монголчуудын тархийг угааж койн гаргах нэрээр залилан хийж байж болзошгүй гэх мэдээлэл тарж эхэллээ. 

Төр засгийн зүгээс Криптовалют буюу Койн, Токен зэрэгт хөрөнгө оруулаад алдсан тохиолдолд гарах эрсдэлийг төр хүлээх хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк нар мэдэгдэж сэрэмжлүүлэг хүргэсэн. Харин яг энэ мэдээлэл гарч байх үеэр Ирээдүй буюу IZ нь хувийнхаа дансаар мөнгө босгож койн гаргаж байгаа юм. Энэ талаараа өөрөө хэлэхдээ: 

Хэрэв иргэдийн койн авах гэж цуглуулсан мөнгө 25 тэрбум төгрөгөнд хүрсэн тохиолдолд компанийн дансруу хийнэ гэх утга бүхий яриаг Улаанбал нэвтрүүлгээр ярьсан.  Уг нь түүний гаргах гуж буй койн нь төсөл хөтөлбөрөөр бол яаж зарцуулах эсэх танилцуулга хийсний дараа албан  ёсны бүртгэлтэй байгууллагын дансаар гүйлгээ хийх учиртай байдаг байна. Гэвч Ирээдүй тэгээгүй учир түүнд Тагнуулын Ерөнхий Газраас асуудал үүсгэсэн гэх зарим эх сурвалжууд мэдээлж байна. 

Өнөөдөр Монголд маш олон койн гарсан хэдий ч Г.Ирээдүй шиг хувийн дансаараа 20 гаруй тэрбумыг цуглуулсан нэг ч хувь хүн байгууллага байхгүй. Тиймээс түүний койныг худалдан авсан иргэд эргэлзэж, оруулсан мөнгөө ч эхнээсээ татаад эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй түүнийг Тагнуулын байгууллагад шалгуулж эхэлсэн учраас зарим иргэд үл итгэж мөнгөө эргүүлэн татах хүсэлт тавиад байгаа юм.

Ямартай ч иргэд та бүхэн санхүү, эдийн засгийн мэдлэг мэдээллээ сайжруулж, койн, хөрөнгийн зах зээлийн наад захын мэдлэггүй бол өнөөх л "G-Time" гэх луйврын пирамидад орох эрсдэл өндөр. Магадгүй та хэн нэгэн койн гаргагчид итгэсэн хэдий ч тухайн байгууллага наад захын серверээ унтраасан тохиолдолд өөрийн оруулсан бүхий л мөнгөө алдах зэрэг эрсдэл үүсэн боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна