“e-Mongolia” төслийн баг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хэнтий аймагт ажиллаж, нутгийн захиргааны 9 байгууллагын 71 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia” системд нэгтгэгдлээ.
Мөн энэ үеэр шийдвэрлэх албан хаагчдад нэг удаагийн системийн лабораторийн сургалт болон орон нутгийн системийн админы сургалт, төрийн үйлчилгээний операторын ажилтнуудад нэг удаагийн сургалт зохион байгуулав.
Хэнтий аймгийн нутгийн захиргааны байгууллагын цахимжсан үйлчилгээнүүд:
Ингэснээр “e-Mongolia” системд өнөөдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Төв, Орхон, Хэнтий зэрэг найман аймгийн нутгийн захиргааны нийт 489 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна