Их Британийн Засгийн газар коронавирусийн эсрэг хөл хориог чангатгах хандлагатай байна


Их Британийн Засгийн газар “Омикрон” хувилбарын халдварын өсөлттэй холбогдуулан коронавирусний эсрэг авах дүрэм, журмаа улам чангатгах хандлагатай байна.

Хүмүүс дэлгүүр болон бусад олон нийтийн газар үйлчлүүлэх, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо заавал амны хаалт зүүх шаардлагатай тулжээ. Их Британийн хүн амын дийлэнх нь амьдардаг Англи улс өнгөрсөн зун халдварын эсрэг бараг бүх хязгаарлалтыг цуцалсан.

Мөн Засгийн газар нь нэмэлт дархлаажуулалтыг дэмжиж байгаа бөгөөд бүрэн вакцин хийлгэсэн хүмүүсийн гурав дахь тунгаа хүлээн авах хугацааг зургаан сараас гурван сар хүртэл багасгасан. Албаныхан 18 ба түүнээс дээш насны хүн бүрийг энэ сарын эцэс гэхэд нэмэлт тунд хамруулахаар ажиллаж байна.

Одоо Засгийн газар хүмүүсээс вакцинд бүрэн хамрагдсан нотлох баримт, сүүлийн 48 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг гарсан бичиг шаардаж томоохон арга хэмжээ болон бусад газарт чөлөөтэй нэвтрэх эрхийг олгох магадлалтай байна.

Их Британид сүүлийн өдрүүдэд өдөр бүр коронавирусний 50000 гаруй халдвар бүртгэгдэж, ням гарагт “Омикрон”-ы тохиолдлын тоо 3137-д хүрчээ. Тус улсад арваннэгдүгээр сарын 27-нд тус хувилбарын анхны тохиолдол батлагдсан юм.

Их Британийн Эрүүл мэндийн албаныхны тооцоолсноор хүн амын тархалтын одоогийн хурдаар тооцвол “Омикрон” хэдхэн хоногийн дотор өдөр тутмын тохиолдлын талаас илүү хувийг эзэлнэ гэж үзэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна