Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Бүрэнтогтох суманд 3, Цагаан-Уул суманд 4, нийт 7 голомт үүсэж голомт болон сэжигтэй бүсэд 353 өрхийн 12442 үхэр, 312 тэмээ, 131076 хонь, 63023 ямаа нийт 206853 толгой мал байгаагаас 53 өрхийн 640 үхэр, 801 хонь, 98 ямаа нийт 1539 толгой мал Шүлхий өвчнөөр өвчилөөд байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дараахь дэглэмийг сахин мөрднө.
- Мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэхийг,
- Голомтын бүсэд малаа өөр өрх, суурийн малтай нийлүүлэхгүй байж голомтын бүсийн айл өрхүүдээр сэлгүүцэхийг,
- Голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг,
- Мал эмнэлэг болон мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, бэлтгэх, тээвэрлэх, ахуйн хэрэглээнд мал нядлахийг,
- Өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулахыг,
- Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглоно.
- Өөрийн эзэмшлийн мал, тэжээвэр амьтдад мал эмнэлгийн албнаас хийгдэх үзлэг, сэргийлэх тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулах, түүнчлэн шаардагдах хашаа байр, хүн, хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна