Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа.
10 жилийн өмнө 2570 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажлыг хийж байсан. Өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологи, хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сонгон шалгаруулалтын журмаар сүүлийн 6 жилийн хугацаанд сард зургаа, долоо орчим тусгай зөвшөөрөл олгож байгаа юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал руу ойртож байгаа учраас сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж байна.
Сонгон шалгаруулалтын талбайг сонгох үндэслэл, аргачлалыг тодорхой болгох, оны нэгдүгээр улиралд багтаан зарлагдсан талбайг эзэнтэй болгох, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх зэрэг үр ашигтай гэж үзэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна